Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-195

1 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 73.1.4.а дэд заалт нэмсүгэй:

73.1.4.

а.ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламж, харилцах дансны төлбөр.

2 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын татварын өрөө барагдуулаагүй татвар гэснийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө барагдуулаагүй татвар, шимтгэл гэж, мөн заалтын татварын гэснийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.