Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хөдөлмөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хөдөлмөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-198
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн Нийгмийн даатгалын тухай хуулиар3 гэснийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар3 гэж, 58 дугаар зүйлийн 58.1.3 дахь заалтын, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтын, 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтын, 85 дугаар зүйлийн 85.1.1 дэх заалтын эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гэснийг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гэж, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс гэснийг эрүүл мэндийн магадлалын зөвлөл гэж, 88 дугаар зүйлийн 88.4 дэх хэсгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гэснийг Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гэж тус тус өөрчилсүгэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсгийн нийгмийн даатгалын дэвтэр, гэснийг хассугай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.