Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-214

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын тахир дутуу болсон гэснийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэж, тахир дутуугийн тэтгэвэр, гэснийг хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.