Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-219

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6 дахь хэсэг нэмсүгэй:

9.6.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 16.3.2-т заасан мэдээллийг бүрдүүлнэ.

2 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын тахир дутуугийн гэснийг хөдөлмөрийн чадвар алдсаны гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.