Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-220
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай4 гэснийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай4 гэж, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн ажилгүйдлийн тэтгэмжийн гэснийг тэтгэмжийн гэж тус тус өөрчилсүгэй.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.