Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-228

1 дугаар зүйл.

Улсын нисэхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэснийг Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд гэж, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтын агаарын хаалгаас гэснийг орох, гарах цэгээс гэж, 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтын Иргэний нисэхийн тухай хуулийн 18.2-т гэснийг Иргэний нисэхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.