Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Агаарын Зайг Нисэхэд Ашиглах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Агаарын Зайг Нисэхэд Ашиглах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчинТээвэр, зам

Агаарын Зайг Нисэхэд Ашиглах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-229

1 дугаар зүйл.

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын дээшхи хийн мандлын агаарын давхрагын гэснийг дээших агаар мандлын гэж, мөн зүйлийн 4.2 дахь хэсгийн Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэснийг Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн агаарын хаалгыг гэснийг агаарын хилийн орох, гарах цэгийг гэж, мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн агаарын хаалгыг Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу тогтоох бөгөөд уг асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авсан байна гэснийг орох, гарах цэгийг Иргэний нисэхийн тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу тогтооно гэж, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын агаарын хаалгаар гэснийг агаарын хилийн орох, гарах цэгээр гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.