Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Шилэн Дансны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Шилэн Дансны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-234
3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:
2/¶3.1.6. төрийн санхүүжилт авч байгаа нам, эвсэл.
6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэг:
¶6.11. Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн санхүүжилт авч байгаа нам, эвсэл төрийн санхүүжилтийн төсөвт өртөг, зарлага, санхүүжилтийн мэдээлэл, тайланг хуульд өөрөөр заагаагүй бол жил бүр сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу гаргаж намын цахим хуудас, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулна.
Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.