Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-235

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.2 дахь хэсэг нэмсүгэй:

3.2.

Улс төрийн намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг намын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.