Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-06

1 дугаар зүйл.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн Эрүүл мэндийн даатгалын тухай гэсний дараа хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтын дэгдэлтийн гэснийг дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.