Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-25

1 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн, 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь заалтын, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн, “бичгээр” гэсний дараа “, эсхүл цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн албан гэснийг хассугай.