Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

одоогийн эх рүү буцах

Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-43

1 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.11 дэх заалт нэмсүгэй:

3.1.11.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн нээлттэй, бүх нийтэд хүртээлтэй байна. гэснийг нээлттэй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд мэдээллийн сан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.1-д заасан үндсэн систем болон даатгагчийн мэдээллийн системтэй мэдээлэл солилцдог байна. гэж өөрчилсүгэй.