Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-47

1 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй:

6.

Эрх бүхий этгээд нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй.

2 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гэж, 5.5 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн, 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 10-т заасан цахим хэлбэрээр” гэж, 5.5 дугаар зүйлийн 19.3 дахь заалтын “тамга /тэмдэг/” гэсний дараа “, эсхүл цахим гарын үсэг” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.

Зөвшөөрөл хүссэн өргөдөл, энэ зүйлийн 3-т заасан баримт бичгийг цахим хэлбэрээр гаргаж болно.

4 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтын тоон гэснийг цахим гэж өөрчилсүгэй.