Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Патентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Патентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Патентын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-74

1 дугаар зүйл.

Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.18 дахь заалт нэмсүгэй:

3.1.18.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Патентын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсгийн, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.