Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2024 ›
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-01-12, Улаанбаатар24-ne-81
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.2 дахь хэсэг нэмсүгэй:
¶11.2. Энэ хуулийн 11.1.4-т заасан татварын тайлан, бусад баримт бичгийг цахим хэлбэрээр үйлдсэн бол цахим гарын үсгээр баталгаажуулна.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.