Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-91

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.34 дэх заалт нэмсүгэй:

4.1.34.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийн, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийн, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.