Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-92

1 дугаар зүйл.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийн, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтын, 56 дугаар зүйлийн 56.2.1 дэх заалтын бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1 дэх заалтын албан гэснийг хассугай.