Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-102

1 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.7 дахь заалт нэмсүгэй:

3.1.7.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн бичгээр болон амаар гэснийг амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэж өөрчилсүгэй.