Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Хөдлөх Эд Хөрөнгө Болон Эдийн Бус Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөдлөх Эд Хөрөнгө Болон Эдийн Бус Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдлөх Эд Хөрөнгө Болон Эдийн Бус Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-01-12, Улаанбаатар24-ne-103

1 дугаар зүйл.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

4.1.6.

“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

2 дугаар зүйл.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.1, 10.4 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5 дахь хэсгийн, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн бичгээр гэсний дараа , эсхүл цахим хэлбэрээр гэж, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.