Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-11-21, Улаанбаатар24-ne-383

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.7.

“тогтворжуулах татварын орчин” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.50-д заасныг;

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн татварын орчныг тогтворжуулах гэснийг тогтворжуулах татварын орчныг тогтоох гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.