Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-11-21, Улаанбаатар24-ne-384

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.50 дахь заалт нэмсүгэй:

6.1.50.

“тогтворжуулах татварын орчин” гэж татварын хувь, хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах; гэснийг тогтворжуулах татварын орчныг Хөрөнгө оруулалтын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тогтоох; гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.