Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүл мэнд

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-01-17, Улаанбаатар24-ne-147

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.18 дахь хэсгийн оюутан, сурагчдад гэснийг дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.