Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-128

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

51 дүгээр зүйл.

Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2030 он хүртэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгийн найдвартай, хөрвөх чадвартай байх нөхцөлийг зэрэг хангасны үндсэн дээр эрсдэл-өгөөжийн зохистой түвшинг баримтлан удирдах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээний үндсэн дээр Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж болно.

2 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2025 оны гэснийг 2030 оны гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 53 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.