Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-04-19, Улаанбаатар24-ne-131

1 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх заалтыг доор дурдснаар өөрчлөн найруулсугай:

16.2.1.

татвар ногдуулж, төлүүлэхэд ашиглагдсан гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байсны улмаас нэмэгдэж орох төсвийн орлогыг дараах хувиар тооцно: 16.2.1.а.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай үед 50 хувиар тооцсон орлого; 16.2.1.б.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай үед 100 хувиар тооцсон орлого.

2 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалтын болон эрсдэлийн сангийн гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.