Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-158

1 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

22.5.

Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа тус бүрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын мэргэжлийн гэснийг зохицуулалттай гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.