Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-166
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх заалтын /76/ гэснийг /126/ гэж, 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх заалтын, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн /57/ гэснийг /95/ гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246.2-т гэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52.2-т гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.