Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-168
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх, 2 дахь хэсгийн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу гэснийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.