Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-171
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
¶5.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.