Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-187

1 дугаар зүйл.

Статистикийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалт нэмсүгэй:

1/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “н” дэд заалт: н/ эрдэм шинжилгээний үндсэн ажилтан, судлаачдын тоо.

2/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “н” заалт: н/ судалгаа хөгжүүлэлтийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын судалгааг гурван жил тутам.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “м” дэд заалтын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх гэснийг судалгаа хөгжүүлэлтийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.