Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-192

1 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 36.4 дэх хэсэг нэмсүгэй:

36.4.

Соёлын биет өвийн загварыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид ашиглуулна.

2 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн захиргааны гэсний дараа төв гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 54.15.1 гэснийг 52.15.1 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.16 дахь хэсгийн хосгүй үнэт гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.