Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-205

1 дугаар зүйл.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалтын аргачлалыг гэсний дараа соёлын болон гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.2.7.

“соёлын биет өвийн үнэлгээний журам, аргачлалыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, эрдэнэсийн үнэлгээний журам, аргачлалыг Монголбанк болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус хамтран;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.