Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-05-16, Улаанбаатар24-ne-206
Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶17.3. Хот, тосгоны захирагч үндэсний агуулгыг илэрхийлсэн хэлбэр, дүр төрх, орчныг төлөвлөж хэрэгжүүлнэ.
Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын санал гаргах гэсний өмнө ерөнхий төлөвлөгөө, тохижилт, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтөд үндэсний хэв маяг, дүр төрхийг илэрхийлсэн шийдэл тусгах гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.