Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2024 ›
Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-208
Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.1.7 дахь заалт нэмсүгэй:
¶22.1.7. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 4.5-д заасан албан тушаалд үүрэг гүйцэтгэх тохиолдолд.
Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн чөлөөлөгдсөн гэсний дараа , Нэгдсэн Үндэстний Байгууллагын энгийн албан тушаалтнаар томилогдсон гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.