Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-221

1 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/8.1 дүгээр зүйлийн 13.17, 13.18, 13.19 дэх заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

13.17.эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох

Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

13.18.эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх

Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

13.19.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

2 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.15 дахь заалтын Эмийн гэснийг Эм, эмнэлгийн хэрэгслийн, 8.2 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын эмийн гэснийг эм, эмнэлгийн хэрэгслийн гэж, мөн заалтын Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.6, 13.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.