Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-248
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай 5.15 дахь хэсэг нэмсүгэй:
¶5.15. Энэ хуулийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу харилцагчийг таньж мэдэх, холбогдох арга хэмжээг авахдаа нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан таньж, баталгаажуулж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд хүн, хуулийн этгээдээс цахим баримт бичгийг гаргуулан авч болно.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн мэдээллийн эх үүсвэр гэсний дараа , нийтийн мэдээллийн дэд бүтцийг гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.