Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Харилцаа Холбооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Харилцаа Холбооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-249
Харилцаа холбооны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.15.б, 6.1.15.в, 6.1.15.г, 6.1.15.д дэд заалт, 6.1.17 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтын “харилцаа холбоо, мэдээллийн технологийн” гэснийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1.15.а дэд заалт, 6.1.16 дахь заалтын “харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан” гэснийг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтын “харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр” гэснийг, мөн зүйлийн 6.1.14 дэх заалтын харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдсон гэснийг харилцаа холбооны гэж тус тус өөрчилсүгэй.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт, 61 дүгээр зүйл, 30¹ дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.