Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-251

1 дугаар зүйл.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.2.15 дахь заалт нэмсүгэй:

7.2.15.

мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд, бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэлгээ хийх журам, аргачлалыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.