Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Байгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-254

1 дугаар зүйл.

Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9 дэх хэсэг нэмсүгэй:

9.

Ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, тэмцэх, устгахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж гэснийг хөнөөлт организм гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас гэснийг хөнөөлт организмаас гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.