Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Тариалангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Тариалангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-255
Тариалангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Ургамал хамгааллын тухай гэснийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай гэж, 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь заалтын “өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалтын өвчин, хортон, хог ургамал гэснийг хөнөөлт организм гэж, мөн зүйлийн 25.1.7 дахь заалтын арга хэмжээг гэснийг аргыг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.