Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

одоогийн эх рүү буцах

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-274

1 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.10 дахь хэсэг нэмсүгэй:

40.10.

Олон улсын спортын холбооны стандартад нийцсэн, олимп, тив дэлхийн тэмцээн зохион байгуулах шаардлага хангасан спортын барилга байгууламжийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж, спортын зориулалт бүхий барилгын материалын гаалийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.