Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2024 ›
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-276
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶7.4. Иргэдэд үйлчлэх спортын зориулалттай барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд 100 хувиар хөнгөлнө.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.