Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-277

1 дугаар зүйл.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт Төрийн далбаа байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болно.

2/

14¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.