Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-288

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 10, 11, 12, 13, 15 дахь хэсэг гэснийг 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 11, 12, 13, 15, 17, 20 дахь хэсэг гэж, мөн зүйлийн 6.50 дахь заалтын 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт гэснийг 17.1 дүгээр зүйлийн 14, 37, 38, 39 дэх хэсэгт гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 17.1 дүгээр зүйлийн 7, гэснийг 17.1 дүгээр зүйлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.