Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-295

1 дугаар зүйл.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.20 дахь хэсэг нэмсүгэй:

10.20.

Энэ хуулийн 10.19-д заасан жороо морины уралдаанд морио уяж, уралдуулсан уяачийн амжилт нь энэ хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан болзлыг хангасан бол уяачид мөн хэсэгт заасан цолыг олгоно.

2 дугаар зүйл.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.7-д гэснийг 10.7, 10.20-д гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.