Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-303

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 36.1.7 дахь заалт нэмсүгэй:

36.1.7.

гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах бол.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.