Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-308

1 дугаар зүйл.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт:

11/

хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгийг тухайн төсөл, арга хэмжээний төсөвт тусгуулах.

2/

49 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:

9.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлээс хэрэгжүүлж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.7, 4.1.8-д заасан үйл ажиллагааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрөөс чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.