Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-330

1 дугаар зүйл.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Хурал гэсний дараа , улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.

Хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа хотын эдэлбэр газрын төлбөрийг тухайн хотын төсөвт төлнө.

3 дугаар зүйл.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийн улс, аймгийн гэснийг улсын болон орон нутгийн гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “хооронд”, “дээд шатны” гэсний өмнөх Засаг даргын гэснийг Засаг дарга, Захирагчийн гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.