Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-336

1 дугаар зүйл.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг:

16.6.

Нийслэлийн дагуул хотын бүтээн байгуулалтын төсөл нь Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 24.1-д заасан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулалтын гэрчилгээг олгоно.

2/

20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэг:

20.8.

Нийслэлийн дагуул хотын бүтээн байгуулалтын төсөлд 300 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын эрх олгосноор дагуул хотын Захирагч байгуулж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.