Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2024 › Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-337

1 дугаар зүйл.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Аймаг, нийслэл, хот, эсхүл аймаг, хот дундын танхим байж болно.

2/

7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Аймаг, нийслэл, хот, аймаг, хот дундын танхим нь бие даан үйл ажиллагаа явуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.