Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-344
Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын Үндэсний гэсний өмнө Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүн, гэж, 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсгийн “дэд дарга” гэсний дараа “, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүн” гэж, 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсгийн “тэргүүн дэд, дэд дарга” гэсний дараа “, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүн” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.